Сонгуулийн зардлын дээд хэмжээг нэг тэрбумаар нэмэгдүүлжээ

Үндэсний аудитын газраасУИХ-ын сонгуулийг явуулахад зарцуулагдах зардлын дээд хэмжээг дахин тогтоосон байна. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон боловч Сонгуулийн хуульд өөрчлөлт орж тойргийн тоо нэмэгдсэн тул зардлыг нэг тэрбумаар нэмэгдүүлсэн байна.

Дашрамд, зардлын дээд хэмжээг тогтоохдоо газар нутгийн байршил, сонгогчийн тоо тус бүрийг харгалзан үзэж ялгаатайгаар тогтоосныг доорх хүснэгтээс харж болох юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ