Олимпийн наадамд оролцогчдод бэлгэвч үнэгүй тараах гэнэ
Рио-де-жанейрогийн олимпийн наадам зохион байгуулагчид уралдаан тэмцээний үеэр тамирчдад 450 мянга орчим бэлгэвч тараахаар төлөвлөж байна. Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид Франс пресс агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ.
Бразил улсХүний дархлал хомсдлын вирус/ДОХ-ын халдвар авсан хүний тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм. Тус оронд халдвар авсан 730 мянга орчим хүн байдаг бөгөөд Эрүүлийг хамгаалах яам жил бүр 600 сая гаруй бэлгэвч үнэ төлбөргүй тараадаг ажээ.
“Олимпийн тосгон нээлтээ хийх долоодугаар сарын 24-нөөсэхлэн бид тамирчдад 450 мянга гаруй бэлгэвч тараана. Энэ нь Лондонгийн олимпийн наадмын үеийнхээс гурав дахин их юм” гэж зохион байгуулагч хэлсэн байна.
ТамирчидОлимпийн тосгоны эмнэлэг болон 41 цэгийн аль нэгээс бэлгэвчийг үнэ төлбөргүй авч болох гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ