“WOW-2016” халз тулаан 18:00 цагт эхэлнэ
Мэргэжлийн тамирчдын “WOW-2016” халз тулаан өнөөдөр "АСА" циркт 18:00 цагт эхлэх гэж байна.
Халз тулаанд долоон клубийн шилдэг 9 хос, нийт 18 тамирчин тулааны гурван төрөлд хүч үзэх юм.Тодруулбал, “Cardio MMA fitness”,” Ширэн бээлий”, “Монгол Файт”, “Боксын ко клуб”, “Бурхан халдун”, “Монгол FIGHT”,“Зэйвс” зэрэгклубүүдийн шилдгүүд оролцох бөгөөдбүхий л тулаанчид бэлтгэлээ хангажээ.
Тэмцээний үеэр боксын төрөлд нэг кикбоксын төрөлд дөрөв, холимог төрөлд гурван тулаан болох юм байна.Гэхдээ хамгийн “Супер тулаан” нь Мэргэжлийн боксын WBC, WBF-ийн тулааны дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв болон Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа залуу тамирчин А.Мөнхбаатар нарын дунд болох аж. Үүнээс гадна АНУ-д бэлтгэл хангалтаа хийж, тэндээ хэд хэдэн тэмцээнд оролцсон Б.Түвшинбилэг Ө.Баярмандахтай, залуу тамирчдаас С.Сүхболд, Б.Даваажамцтай, н.Мөнхбаяр, н.Оюунболдтой тус тус халз тулна. Ийнхүү өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчид энэ үеэр цугларч, жин жиндээ Улсын аваргаа тодруулах юм. Уг тэмцээнээс шалгарч үлдсэн шилдгийн шилдэг тамирчдыг тулааны ДАШТ-д сойх зорилготой гэнэ.
Тив дэлхийн тэмцээнд Монголынхоо нэрийг олон удаа гаргасан МУГТ Ч.Цэвээнпүрэвийн тухайд түүнийг Монголын шилдэг тулаанчдын нэг А.Мөнхбаатар тулаанд дуудсан байна. Тэрээр хэлэхдээ "Бид ямар бөх барилдах гэж байгаа биш ямар нэгэн найраа хийх зүйл байхгүй. Шударгаар тулаанаа хийнэ” гэсэн юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ