Ноосны урамшууллыг олгож эхэллээ

21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

Монгол Улсын их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна.

Уг урамшууллыг олгосон 2011-2014 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна.

Харин 2015 оны ноосны урамшууллыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс олгож эхэлсэн байна.

Он

Малчны тоо

Ноосны хэмжээ/тн/

Мөнгөн дүн /тэрбум төгрөг/

2011

32.977

4.925

9.8

2012

103.162

14.696

29.4

2013

117.667

18.307

36.6

2014

80.619

16.643

18.3

2015

74.387

16.897

18.6

Дүн

408.812

71.468

112.7

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ