Олимпийн бус жингүүдийн ДАШТ явуулахаар болжээ

ДБНХ-ноос энэ онд олимпийн бус жингүүдийн ДАШТ-нийг явуулах шийдвэрийг гаргажээ. Сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 55 кг-ын жингүүдийн ДАШТ-ийг энэ оны12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион явуулахаар болж, уг арга хэмжээг ДХБХ-ны 2016 оны календарьчилсан төлөвлөгөөндөө нэмж оруулсан байна.

“Унгарын бөхийн холбооноос олимпийн бус жингүүдийн ДАШТ зохион явуулах болсонд би талархаж байна. Энэ тэмцээн нь олимпийн жил ч гэсэн дэлхийн аварга цол хүртэх боломжийг бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилт хийж байгаа бөхчүүдэд олгох болсонд баяртай байна.” гэж ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович хэлжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ