Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар“Хотын шуудын2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 онытөсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийнорлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн3 дугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиардавж биелсэн дүнтэй байгаа юм байна. Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодитнөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэйбайгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ