“Сентерра Голд”-ын Киргиз дэх уурхайг хаажээ

Бороогийн алтны ордод олборлолтын лиценз эзэмшдэг Канадын “Сентерра Голд” компанийн Киргизийн Кумтор дахь уурхайг хаажээ. Учир нь тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хор хөнөөлтэй, хууль цаазыг гажуудуулдаг гэж үзсэн олон зуун хүн Бишкект жагссан. Үүний дагуу Киргизийн Засгийн газраас шалгалт хийж, “Сентерра Голд”-ыг хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Тэгэхдээ компанийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, технологио шинэчлэх шаардлага тавьжээ. Учир нь Кумторын байгаль орчны дүгнэлт сөрөг гарч, сул шороо бий болсноос тэр хавьд хүн, амьтан нутаглах аргагүй болсон. Мөн киргиз хүмүүс ажилд авахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл гадаад, дотоод ажилчдын харьцаа 90:10 байсаар иржээ.

Үүнээс гадна зөвхөн уурхайн хэрэгцээг хангах дизель станц суурилуулсан нь орон нутагт ашиггүй гэж эрх баригчид үзсэн байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ