Чандганы цахилгаан станцын тарифыг баталгаажууллаа
Хэнтий аймгийн Чандгана талд цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй “Професи Коал” групп Концессийн гэрээний дагуу бүтээгдэхүүний тариф баталгаажуулжээ. Гэрээ ёсоор хариуцагч тал цахилгаан станцыг 25 жил ашиглаж, зардлаа нөхөөд Засгийн газарт хүлээлгэх өгөх юм.
Тариф зохиох ажлыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний удирдах зөвлөл, “Професи Коал”-ын хамтарсан төслийн ажлыг хэсэг хийсэн байна. Тус группийн гүйцэтгэх захирал Жон Ли энэ талаар “Эрчим хүчний төслийг “түлхүүр хүлээлгэн өгөх” зарчмаар хэрэгжүүлнэ. Энэ нь Монголд ойрын хугацаанд хэрэгжээгүй эрчим хүчний томоохон төсөл юм. Ажлын бүх бэлтгэл хангагдсан учраас тун удахгүй дуусах товыг зарлана” гэв.
Чандганын нүүрсний нөөцөд тулгуурлан байгуулж буй цахилгаан станц 600 мВт-ын хүчин чадалтай, төв, өмнөд бүсийн хэрэгцээг хангахад чиглэж байгаа юм. Мөн Тавантолгойн эрчим хүчний тодорхой хувийг ч эндээс авахаар болсон.
Цахилгаан станцыг төрийн өмчит “Чандгана Коал” ХК-д шилжүүлэх бөгөөд менежментийг “Професи” хариуцна. Канадын “Професи Коал” групп уулуурхай, эрчим хүч, барилга, зам, төмөрзамын барилгын чиглэлээр дэлхийд эхний 10-т ордог. Чандгана талаас гадна Хавтгай ууланд хайгуулын лиценз эзэмшдэг.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ