Ц.Эрдэнэчулуун: Дэлхийн аварга болох мөрөөдөл минь 56 жилийн дараа биелэлээ оллоо

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Япон улсын Токио хотодболсон хүндийг өргөлтийн ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртэжДэлхийн аварга болсон ахмад тамирчин Ц.Эрдэнэчулууныг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 40 гаруй жил амьдарч буй ахмад тамирчныхаа санал бодлыг нь сонсч, спортынулам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв. Энэ үеэрхүндийг өргөлтийн ахмад мастеруудын Дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Хүндийг өргөлтийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн орны тамирчид оролцов?

-Японы Токио хотноо 2016 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд үргэлжилсэн хүндийг өргөлтийн ахмад мастеруудын тэмцээнд 26 орны 270 гаруй ахмад тамирчин оролцлоо. Энэ тэмцээн жил бүр болдог уламжлалтай.

-Та хэдэн кг-д өрсөлдөж Дэлхийн аварга болсон бэ?

-Би -100 кг-ийн жиндөрсөлдсөн 18 орны тамирчдаас түрүүлж алтан медаль хүртлээ. Их баярлаж байна.Миний гадаад улс оронд оролцсон анхны тэмцээн. Санаж явбал бүтдэг гэдэг үнэн үг юм. Ахынх нь Дэлхийн аварга болох мөрөөдөл 56 жилийн дараа биелэлээ оллоо шүү дээ.

-Тэгэхээр залуу насандаа хүндийн өргөлтөөр хичээллэдэг байжээ?

- Тийм. 1960-1970 он бол миний амжилтын ид, оргил үе байсан юм. Улсын Залуучуудын аварга болж, олон тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, тогтмоламжилт үзүүлсэн цаг мөч. Гэхдээ гадаадын ганц ч тэмцээнд оролцоогүйбайдаг. 1973 онд хөлийнхөө шагайд гэмтэл аваад спортоосоо хөндийрсөн.

-Хэзээнээсдахин хичээллэж эхлэв?

-Одоогоос 3 жилийн өмнө юм даа. Хүндийг өргөлтийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод аваргын алтанмедаль хүртлээ. Жигтэйхэн их баярлаж, урамшсан. Түүнээс хойш байнга бэлтгэл сургуулилт хийдэг болсон.

-Цаашдын зорилго мэдээж байгаа ?

-Ирэх 2017 онд Ахмадуудын анхны олимпийн наадам болно. Тэр олимпод оролцох юмсан гэж одооноос хичээж, бодож байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ