Монгол – Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фернандо Лугрис-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд, Элчин сайд Фернандо Лугрис “Уругвай улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ялангуяа үхэр, хонины аж ахуй, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын чиглэлээр арвин туршлагатай, энэ салбарт мэргэшсэн боловсон хүчинтэй, эрдэм шинжилгээ судалгааны салбар өндөр түвшинд хөгжсөн улс” гэдгийг дурдаад, цаашид энэ чиглэлээр Монгол Улстай арга туршлага хуваалцах, худалдаа хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
ХХАА-н сайд Р.Бурмаа Элчин сайдын дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хоёр талын төр хувийн хэвшлийн төлөөлөгчдийн уулзалт, харилцан айлчлал, хурал, форумыг зохион байгуулах замаар энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ