МАХН эвсэхээс татгалзаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Ч.Хүрэлбаатар гишүүн эвсэх ажилд МАН-ын талыг ахалж байгаа юм.
Тэрээр хэлсэн үгэндээ "МАХН тохирооноос буцаад байна. Өчигдрөөс хойш намын дарга нь өөр өөр намуудтай уулзаад, дундуур нь өөр намууд оролцоод байна. Үүгээрээ тэд эвсэхгүй гэсэн санаагаа илрэхийлж байгаа бололтой. Өчигдрөөс эхэлж тус намынхантай уулзах гэж хөөцөлдсөн, утсаар ярих гэсэн боловч чадсангүй" гэлээ.
Ямартай ч МАН, МАХН-ын ажлын хэсэг дэх тохиролцоо өөрчлөгдөж, эвсэх асуудалд хүндрэл гарсныг МАН-аас мэдээлж, МАХН-д хандан өнөөдрийн 16:00 цаг гэхэд “эвсэнэ, үгүй” гэсэн эцсийн хариугаа өгөхийг шаардлаа.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ