Хүрэл медаль хүртсэн сурагчдын лигийн баг эх орондоо ирлээ

Нийслэлийн Биеийн тамир Спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо, TLG-13 ТББ, ОХУ-ын Кэс Баскет байгууллагууд хамтран Сагсан бөмбөгийн үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд “СУРАГЧДЫН ЛИГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар жил бүр уламжлал зохион байгуулдаг. Сурагчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 6 дахь жилдээ явагдаж байгаа ба энэ жилийн хувьд нийтдээ нийслэлийн 9 дүүрэгт бага дунд ахлах гэсэн 3 насны ангиллаар 112 сургуулийн 578 багийн 52638 сурагчдыг хамрагдсан.

Сурагчдын лигийн ахлах насанд түрүүлсэн баг тамирчид ОХУ-ын бүх, муж хотуудыг хамран зохион байгуулагдсан “КЭС БАСКЕТ” лигийн шилдэг 32 баг оролцдог “СУПЕР ФИНАЛ”-д өрсөлддөг уламжлалтай. Сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн ОХУ-ын Сурагчдын лигийн Супер Финалд Монголын баг өрсөлддөг болсон нь манай багш, дасгалжуулагч тамирчдад туршлага, ур чадвараа ахиулах боломжийг олгодог сайхан боломж юм. Энэ жил эрэгтэй ахлах насанд Д. Лхагва дасгалжуулагчтай СХД-ын Ирээдүй цогцолборын Шонхор багийн тамирчид, эмэгтэй төрөлд Б. Дэлэг дасгалжуулагчтай СБД-ын Монгол 3-р сургуулийн баг тамирчид аварга болсноор Бүх Оросын аварга шалгаруулах “СУПЕР ФИНАЛ”-д Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болж Екатеринбург хотыг зорьсон юм. Монголын баг тамирчид жил бүр Супер Финалд оролцдог ба шагналт байранд шалгарсан амжилттай байсан бол энэ жил манай эрэгтэй, эмэгтэй багууд амжилтаа ахиулж маш сайн оролцож өнөөдөр эх орондоо ирж байна.

Д. Лхагва дасгалжуулагчтай манай эрэгтэй баг хэсгийн тоглолтдоо 3 хожил байгуулан хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хасагдах шатанд амжилттай тоглон Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медалийг эх орондоо авч ирж чадлаа. Дэлхийн хүчирхэг гүрэн Оросуудыг Монголчууд багийн спорт, сагсанбөмбөгөөр хожин медалийн тавцанд гарсан нь олон сагсан бөмбөг сонирхогч, хичээллэгч хүүхэд багачуудад ямар ч улсын тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөн хожих боломжтой гэдгийг нотлон харуулж итгэлийг өгч байгаа нь энэхүү медалийн үнэ цэнэ бахархал оршиж байна. Мөн тус тэмцээний шилдэг хамгаалан тоглогчоор Д. Отгонбаатар, Шилдэг тоглогчоор Цогтсайхан нар шалгарлаа.

Нийслэлийн Биеийн тамир Спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо, TLG-13 ТББ, ОХУ-ын Кэс Баскет байгууллагууд хамтран Сагсан бөмбөгийн үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд “СУРАГЧДЫН ЛИГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар жил бүр уламжлал зохион байгуулдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ