Азийн аваргад 18 бөх зодоглоно

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох гэж байна. Тивийн бөхчүүдийн хувьд тус тэмцээн олимпийн өмнөх томоохон сорил болох юм. Тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин С.Ням-Очир, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцох бөгөөд манай баг тамирчид өчигдөр Ташкентыг зорилоо.

Эрэгтэй:

  • 60 кг Д.Цогтбаатар
  • 66 кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
  • 73 кг С.Ням-Очир, Г.Одбаяр
  • 81 кг О.Ууганбаатар
  • 90 кг Л.Отгонбаатар
  • 100 кг Н.Түвшинбаяр
  • +100 кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

  • 48 кг М.Уранцэцэг
  • 52 кг А.Цолмон
  • 52 кг М.Бундмаа
  • 57 кг Д.Сумъяа
  • 63 кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
  • 70 кг Ц.Наранжаргал
  • 78 кг П.Лхамдэгд
  • +78 кг О.Жавзмаа нар барилдана.

Манай улс өнгөрсөн хугацаанд Азийн АШТ-ээс 13 алт, 38 мөнгө, 75 хүрэл медаль хүртээд буй. Энэ амжилтаараа БНСУ, БНХАУ, Япон улсын дараа IV байрт эрэмбэлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ