Тариалангийн зээлийг олгож эхэлнэ

Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг баталсан.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон.

Хөгжлийн банкнаас эхний ээлжинд энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэж, Төрийн банк болон бусад арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон.

Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн банк, ХААН банк, Голомт банктай хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ