Сонгуулийн зардалд 16.4 тэрбумыг тусгажээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ирэх сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ. Энэ нь 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээтэй харьцуулахад 400 сая төгрөгөөр буурчээ. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр тогтоож байсан байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ