Монголбанк нэгдсэн системд нэгдэх үндэслэл бий юу?

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийнхний зардал гүйлгээ тодорхой хэмжээгээр олон нийтэд ил болсон. Харин Монголбанкны зүгээс шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээллээ байршуулах үндэслэл байхгүй хэмээн мэдэгджээ.

Монголбанкны Тамгын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад энэ талаарх албан тоотыг хүргүүлсэн байна. Сангийн яамнаас Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Монгол банкийг 2015 оны мэдээллээ нөхөн оруулах, 2016 оны мэдээллээ тухай бүрт нь оруулахыг шаардсан аж. Харин Монголбанк дараах албан бичгийг хүргүүлжээ.

Эндээс харахад, Сангийн яамнаас хуулийн хүрээнд шаардлага тавьсан нь мэдээж. Нөгөөтэйгүүр, Монголбанк ч хууль зөрчихгүй гэдгээ хэлж байна. Энэ мэтчилэн манай хуулинд харшилдах заалтууд цөөнгүй байдаг. Үүнд хэн буруутай вэ? Дээрх байдалд яах ёстой вэ? Тус байгууллагын санхүүгийн мэдээллийг зөвхөн өөрийнх нь цахим хуудсаар авах боломжтой болохыг энд мөн дурджээ. Өөрийн цахим хуудсанд байршуулах, яамны цахим системд нэгтгэн мэдээлэхийн хооронд ямар ялгаа гарч, асуудал бий болох гээд байгаа нь бас л сонирхолтой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ