А.Энхтуул ганзага дүүрэн ирж байна

Хоёр жилд нэг удаа зохиогддог "Азийн багийн цомын аварга шалгаруулах" тэмцээнд Монголын шатрын их мастер А.Энхтуул багаараа блицийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Харин тэрээр классик болон блицийн төрөлд хувийн амжилтаараа тус тус 2-р байранд шалгарч нийт 3 мөнгөн медаль авсан байна.

Их мастер А.Энхтуулын хувьд Азийн шатрын холбоо болон клубийн ажилтай байсан тул хэсэг хугацаанд тэмцээнд цөөн удаа оролцжээ. Тэгвэл одоо ажлаа хүлээлгэн өгч өнөөдөр эх орныхоо зүг шинэ оны анхны оролцсон тэмцээнээсээ амжилт дүүрэн ирж байна. А.Энхтуул "Тун удахгүй эрчимтэй бэлтгэлээ эхэлж, дараагийн тэмцээндээ эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөхийн төлөө бүх хүчээ дайчлан хичээх болно. Дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа!" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ