Монгол таеквондочид дөрөвдүгээр байр эзэлжээ
Казахстаны Алма Ата хотноо олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай улсын үндэсний шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэнгээр ахлуулан, олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн хамт оролцсон юм. Тэмцээнээс манай таеквондочид гурван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан байна.
Харин БНАСАУ, Казахстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ