Тариаланчдад зээл олгохоор болжээ

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангах арга хэмжээ авч байна.

2015 онд үзүүлсэн дэмжлэгийн талаар

2015 оны тариалалтад зориулан 197 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 мянган тонн үрийн буудай, 619 аж ахуйн нэгж, иргэнд 481.2 тонн ургамал хамгааллын бодис, 41 аж ахуйн нэгж, иргэнд 998.9 тонн бордоог 0-30 хувийн,618 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж ажилласан болно

Мөн уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан435 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн, ургац хураалтад 250 аж ахуйн нэгж, иргэнд 776 тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.

Тариаланчдынхаа санхүүгийн чадавхитай уялдуулан 2015 онднийлбэр дүнгээрээ 15.7 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлснээс шатахуунд 7.7 тэрбум,үрийн буудайнд 2.6 тэрбум,бордоонд 1.2 тэрбум, ургамал хамгааллын бодист 4.0 тэрбум төгрөгийн дэмжлэг олгогдсон байна.

2016 онд үзүүлэхээр төлөвлөж буй дэмжлэгийн талаар

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгоно.

Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8.0 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байна.

Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд 4 дүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшуулалыг олгоно.

УИХ, ЗГ-ын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарав.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ