Өвс, тэжээлийг худалдсан даргад хариуцлага тооцно гэв

Засгийн газраас гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нартай хамтран зохион байгуулсан “Илгээлтийн эзэд” хандивын аянгын амжиллтай зохион байгуулсан. Тусламжаар буюу үнэ төлбөргүй тараах учиртай өвс, тэжээлийг худалдаж байгаа гэх мэдээлэл гарч иргэдийн анхаарал татаж бухимдлыг төрүүлээд буй юм.

Энэ асуудлыг Шадар сайд Ц.Оюунбаатараас тодруулахад “Энэхүү аяны хүрээнд найман аймагт 11700 тонн өвс, лаа, шүдэнз, нэмнээ зэргийг онцгой байдлын байгууллагаар дамжууланТөв , Дундговь, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ, Увс зэрэг аймгийн сумдуудад хүргүүлсэн. Тусламжийн өвс, тэжээлийг зарсан гэх мэдээллийг бид шалгаж үзсэн. Холбогдох шугамаар энэ хэргийг шалгаж байна” гэлээ.

Хэдийгээр тус аяны хүрээнд тараагдаж байгаа өвс, тэжээлийг үнэгүй тараах ёстой ч нийслэлээс сумдад хүргэх зардлыг тухайн сум шийдвэрлэхээр болсон юм байна. Гэхдээ Увс аймгийн Улаангом сумаас бусад аймаг, сумууд өвс тэжээлийг худалдан борлуулахгүйгээр орон нутгийн сангаас тээврийн зардлыг шийдвэрлэсэн аж. Харин Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг иргэдэд тараах өвс тэжээлийн ихэнхийг худалдсан нь анхаарал татаж, хариуцлага тооцоход хүргэсэн байна.

Энэ талаар ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаагаас тодруулахад “Энэ сарын 24-нд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягт өвс, тэжээлийг ирж авах үүрэг өгсөн байгаа юм. Тодруулбал, 1200 боодол өвс таван тонн тэмжээлийг ав гэсэн. Өвс тэжээл үнэгүй ч гэлээ сумд нь тээврийн зардлаа хариуцаж авах чиглэл угаас өгсөн. Газар дээр нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр нэгшуудай тэжээлийг 6000 төгрөгөөр зарж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханшнаас нэг дахин хямд үнээр гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 400 боодол өвч,таван тонн тэжээлийг зараад дуусчихсан гэсэн. Үүнийгээ Улаанбаатараас сумд хүргэсэн тээврийн зардлаа гаргуулж авч байгаа гэж тайлбарлаж байгаа. Одоогоор О.Ганхуяг дарга БНХАУ-руу яваад эзгүй байна. Ирэхээр нь бид асуудлыг танилцуулж хариуцлага тооцно” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ