Өнөөдөр Монголын таван тулаанч олимпын эрхийн төлөө тулалдана

Риогийн олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази, Номхон далайн орнуудын тэмцээн амжилттай үргэлжлэн явагдсаар байна.

Манай Үндэсний шигшээ багийн таван тамирчин өнөөдөр тулалдана. Өнөөдөр49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовтой, 60 кг-ын жинд Д.Отгондалай-Японы Д.Наримацутай, 64 кг-д Б.Чинзориг-Киргизын Е.Сакеновтой, 69 кг-д Б.Түвшинбат-Тайландын С.Ардитай, 75 кг-д Н.Шинэбаяр-Казахстаны Ж.Алимханултай тус тус тоглох юм байна.

Манай таван тулаанч өнөөдөр ялбал Олимпын эрхээ шууд авах ба ялагдвал хүрэл медаль хүртсэн нөгөө боксчинтой тулалдах аж.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ