Боксчин Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангажээ
Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрх олгох боксын тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Тулаанууд 14.00 болон 19.00 цагуудад эхэлж байгаа билээ. Өнөөдөр манай 9 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдаж байгаа юм.
Эрэгтэй
- 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ,
- 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар,
- 56 кг-д Спортын мастер Э.Цэндбаатар,
- 60 кг-д ОУХМ Д.Отгондалай,
- 64 кг-д ОУХМ Б.Чинзориг,
- 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат,
- 75 кг-д ОУХМ Б.Шинэбаяр,
- 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар тус тус өрсөлдөх юм.
Харин эмэгтэй-75 кг-д Э.Эрдэнэтуяа тулалдана.
Тэгвэл манай боксчин Д.Отгондалай медалийн төлөө Катарын боксчин Ерсекер Хакантай тоглож 3:0-ээр /29:28, 30:27, 30:27/ яллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ