Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар явагддаг “Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох” сорил авах зааварчилгаа өгөх сургалт Сүхбаатар дүүргийн Тамгын газарт боллоо. Сургалтанд аж ахуйн нэгж байгууллагын биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч нар, сургууль цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нар оролцов.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Биеийн тамир спортын хороо хамтран зохион байгуулж, зочин мэргэжилтэн урьж холбогдох чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурласан сорилоо өгч, өөрсдийн бие бялдрын түвшингээ тогтоолгоцгооё.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ