Miner and Supplier 2016 хурал маргааш болно

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр компаниуд худалдан авалтынхаа бодлого, журмыг танилцуулна.

Манай улсын эдийн засаг хямралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016 форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд 3-р сарын 25-ндзургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм. Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах юм.

Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд 77076999, 91911383, http://minerandsupplier.infomine.mn/ сайтад хандан уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ