Дэлхийн улс орнуудад 1 цагийн ажлын хөлс хэд байдаг вэ
Дэлхийн улс орнуудын цалин, 1 цагийн ажлын хөлс харилцан адилгүй. Энэ удаа зарим орны 1 цагийн хөлсний доод хэмжээг хүргэж байна. Та бүхэн валютын ханшаар тооцоод өөрийн орныхтой харьцуулаад дүгнэлтээ хийнэ биз.
Хятад улс
Нэг цагийн ажлын хөлс гэсэн нэгдсэн ойлголт Хятадад байдаггүй. 1 цагийн хөлс энд муж ба эдийн засгийн бүсээс хамааран
харилцан адилгүй. Хамгийн бага нь зүүн хойд зүгийн Хэйлунцзян муж, энд 1 цагийн хөлс 8 юань. Харин Шанхайд энэ үзүүлэлт 18 юань байдаг.
Америк улс
АНУ 1938 онд 1 цагийн хөлсийг тогтоосон хууль гаргажээ. Одоо энд 1 цагийн хөлс нь 7 доллар 25 цент, гэхдээ энэ үзүүлэлт 29 мужид үүнээс ч их байдаг.
Япон улс
Японд 1 цагийн хөлс 780 иен байдаг. Зарим мужид бүр 700 иенээс ч бага. Харин Токио хотод бүр ихэсч 900 иен хүрдэг аж. Тэр бүү хэл энэ жил 1 цагийн хөлсний дундаж хэмжээ 3 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Бразил улс
Бразил улсад 1 цагийн ажлын хөлсний доод хэмжээг Ерөнхийлөгч Жетулиу Варгас 1930 онд анх тогтоожээ. Одоо муж болгон өөрийн доод хэмжээг тогтоох эрхтэй ч холбооныхоос бага байх ёсгүй. Бразил улсын 1 цагийн хөлсний доод хэмжээ 3,58 реал юм байна.
Герман улс
Герман улс бзр 2014 онд л 1 цагийн ажлын хөлсний доод хэмжээг анх тогтоожээ. Гэтэл энэ улсад уг нь социал-демократ урсгал 150 жилийн түүхтэй билээ. Хэдий тийм ч 1 цагийн ажилд хамгийн их цалин өгдөг улс бол Герман. Энд 8,5 еврог 1 цаг ажиллаад олчихно.
Колумб улс
Колумб улсад 1 цагийн ажлын хөлс 1 доллар орчим. Энэ бол дэлхийд хамгийн багад орно. Колумб ядуу орон, дээр нь хөдөө аж ахуйн салбарт ихэнх нь бага цалинтай ажилладаг нь үүнд нөлөөлдөг бололтой.
Их Британи
Их Британид одоо 1 цагийн ажлын хөлс 6,7 фунт стерлинг. Гэхдээ Английн эрх баригчид удахгүй энэ хэмжээгээ улам нэмэх гэж байгаа. 4-р сарын 1-нээс англичууд 1 цагт 7.2 фунт авдаг болох юм. Энэ бол түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмсэн хэрэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ