Шагналын мөнгөө автын осолд өртсөн тамирчдад хандивлалаа
Өвөрхангай аймагт зохион байгуулагдах “D” Зэрэглэлийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд оролцохоор замд гарсан зургаан залуу осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тэдний гурав нь амь насаа алдаж, гурван залуу эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Монголын Волейболын Залуучуудын Холбооноос тус тэмцээнийг 2016 оны 03-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд амжилттай оролцсон багууд шагналын мөнгөө автын осолд өртсөн тамирчдад хандивлан спорт эв нэгдэл эвсэг хамт олон гэдгээ харуулж чадсан онцгой үйл явдал боллоо.
Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Өмнөговь, Төв Аймаг, Баянхонгор, Багахангай, Хөвсгөл, Ховд аймгийн Торгууд гэсэн багууд оролцож Улаанбаатар хотод волейболын Медальд Хүрэх Зам, Ирээдүй, Сима, Хилчин гэсэн сургалтын төвүүд, Улаанбаатар хотын дүүргүүдээс, Баганхангай, Сонгино хайрхан дүүрэг, Боловсорлын салбараас 84-р сургуулийн баг IBT center англи хэлний сургалтын төвүүд оролцов.
Тэмцээнд Өвөрхангай аймгийн оюутны холбооны төлөөлөл сайн дураараа тусласан юм.Тус тэмцээн Эрэгтэй 12 Эмэгтэй 12 баг оролцож дүнгээ гаргалаа.
D зэрэглэлийн 3 дах тэмцээн 2016 оны 08-р сарын 26,27,28 ны өдрүүдэд болно.
1-р байр Хүрэлтулга ахлагчтай IBT center англи хэлний сургалтын төв
2-р байр Мөнхжаргал ахлагчтай Зорчигч Тээврийн Нэгтгэлийн баг
3-р байр Буянтогтох ахлагчтай Дундговь аймгийн 3 сайхан сумын Тhree nice
1-р байр Энхцэцэг ахлагчтай Сонгино хайрхан дүүргийн Андууд баг
2-р байр Даариймаа ахлагчтай Төв аймгийн Төв Цээл сумын тамирчид
3-р байр Дугармаа Төв аймгийн Заамар сумын баг тамирчид
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ