Тбилисид манай 10 бөх хүч үзнэ
Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Georgia-гийн шинэ спортын ордонд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзэхээр боллоо. Тэд маргааш эх орноосоо мордох бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баата, гавьяат тамирчин, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарын удирдлагад барилдах юм.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар /Булган аймгийн Хангал сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Багануур" ХХК, "Женко" клубийн бөх, ДАШТ-ий мөнгөн медальтай/
73 кг: ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клубийн тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
81 кг: ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
+100 кг: ОУХМ Баттулгын Тэмүүлэн /Увс аймгийн Малчин сум, "Женко" клубийн тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал /Өвөрхангай аймгийн Хархорин сум/
Эмэгтэй
52 кг: ОУХМ Адьяасамбуугийн Цолмон /Өвөрхангай аймгийн Богд сум, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Женко" клубийн тамирчин/
63 кг: ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клубийн тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
70 кг: ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал /"Женко" клубийн тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
-78 кг: ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /Архангай аймаг, "Женко" клубийн тамирчин/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ