Мароккод хөлбөмбөгийн фанатуудыг баривчиллаа
Тус улсын Raja de Casablanca болон Chabab Rif Al Hoceima багуудын тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд мөргөлдөөн болжээ.Фанатууд нэгэн рүүгээ салют асаан шидэлж, улмаар нийтийг хамарсан бослого болон өргөжсөн бөгөөд 11 машиныг чулуугаар нүүлгэж, эцэст нь 54 хүн гэмтэж, 2 хүн амиа алдсаны нэг нь хурц зүйлд цохиулан нас барсан байна. Гэмтсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.
Цагдаагийнхан санаатайгаар өдөөн турхирсан байж болзошгүй 30 гаруй хүнийг баривчлаад байгаа юм. Одоогоор хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ