П.Орхон олимпийн эрхээ авлаа

Энэ зун Бразил улсад болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт өнөөдөр үргэлжилж эрэгтэй 65, 97, эмэгтэй 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан болов.

Эрэгтэй 97 кг-ын жинд 10 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Жэ Ганыг 7:2 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Мамед Ибрагимовт 4:4 онооны харьцаагаар дийлдэж олимпийн эрх авч чадсангүй, хүрэл медалийн төлөө тажикийн бөх Рустам Искандертэй барилдаж 10:0 онооны харьцаагаар хожжээ.

Эмэгтэй 58 кг-ын жинд 10 бөх зодоглосноос олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт казахстаны бөх Айым Абдильдинаг 15:2 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө энэтхэгийн бөх Малик Сакшитэй өрсөлдөж түүнийг цэвэр ялж олимпийн эрх авч алтан медалийн төлөө киргизийн бөх Айсылуу Тунебыковатай барилдаж 5:10 онооны харьцаагаар хожигджээ.

Эмэгтэй 75 кг-ын жинд 7 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт узбекийн бөх Лалахан Оринбаевыг цэвэр ялж мөнгөн медалийн төлөө японы бөх Рио Ватаритай өрсөлдөж 2:5 онооны харьцаагаар ялагдаж олимпийн эрх авч чадсангүй, хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Чаерин Паркийг цэвэр хожжээ.

Эрэгтэй

65 кг 1. Ёгишвар Дутт, Yogeshwar Dutt /Энэтхэг/

2. Катай Ерланбиеке, Katai Yeerlanbieke /БНХАУ/

3. Шого Маеда /Япон/

3. Жу Сонг Ким /БНАСАУ/

97 кг 1. Магомед Мусаев, Magomed Musaev /Киргиз, Азийн аварга

шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт/

2. Мамед Ибрагимов, Mamed Ibragimov /Казахстан/

3. Доржхандын Хүдэрбулга /Үндэсний шигшээ багийн тамирчин,

”Ганьт” клуб, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний алт,

мөнгө, хошой хүрэлмедальт/

3. Такеши Ямагучи /Япон/

Эмэгтэй

58 кг 1. Айсылуу Тунебыкова, Aisuluu Tynybekova /Киргиз, Азийн

аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/

2. Пүрэвдоржийн Орхон, Purevdorj Orkhon /Үндэсний шигшээ

багийн тамирчин, ”Алдар” спорт хороо, залуучуудын

ДАШТ-ний хүрэл, Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага

шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

3. Айым Абдильдина /Казахстан/

3. Ин Сун Жонг /БНАСАУ/

75 кг 1. Рио Ватари, Rio Watari /Япон/

2. Гюзель Манюрова, Guzel Manyurova /Казахстан, олимпийн

наадмын мөнгө, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн

тоглолтын хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний 4

алтан медальт/

3. Бадрахын Одончимэг /“Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл

медальт, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл,

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 3 мөнгө,

хүрэл медальт, 2008 оны Зуны олимпийн наадмын оролцогч/

3. Хью Це Чанг /Тайвань/

Маргааш эрэгтэй 86 кг-ын жинд 10 бөх барилдахаас олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Гвануд Кимтэй, эмэгтэй 48 кг-ын жинд 8 бөх барилдахаас олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт БНАСАУ-ын бөх Сим Ханг Сотой сугалаа таарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ