Энэ хавар трэнд болох 5 загвар
“V” хэлбэрийн захтай гоёлын даашинз зонхилно
Гүн ухлаадас бүхий “V” хэлбэрийн захтай гоёлын даашинз эн тэргүүний сонголт хэвээр байх. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг чамин хээнцэр чимэглэл бус энгийн даруухан даашинз нь сонгодог хэв маягийг илэрхийлж, бүсгүйчүүдийг ихэмсэг ялдам харагдахад туслах ажээ.
Биений зүүлт гол трэнд
Гоёл чимэглэл гэхээр зөвхөн хүзүүний зүүлт, бугуйвч, бөгжөөр төсөөлдөг цаг хэдийнэ ард үлджээ. Энэ жил биений зүүлт тренд болсон байна. Харин биений зүүлтийг цулгуй өнгийн бариу даашинз эсвэл цамцан дээр зүүх нь илүү тохиромжтой.
Цүнх жижиг тусмаа загварлаг
Дөрвөлжин хэлбэртэй жижиг цүнх хэзээд хамгийн загварлаг сонголтын нэг байдаг. 2016 онд цүнхний хэмжээ бага байх тусмаа дэгжин харагдах ажээ. Зөвхөн гар утас, төлбөрийн карт багтах төдий жижиг цүнхүүдийг энэ жилийн гол сонголт хэмээн “Chanel”, “Dior” брэндүүд зөвлөжээ.
Гутлын загвар шинэчлэгдэнэ
“Dolce & Gabbana”, “Marc Jacobs” зэрэг брэнд энэ жил гуталны загварт зоригтой өөрчлөлт хийхээр шийджээ. Ялангуяа “Dolce & Gabbana” улаан өнгийн гутал дээр тод өнгийн чимэглэлүүдийг оруулж өгсөн нь тун содон шийдэл болсон байна. Харин нийтлэг хэв маяг зузаан ултай, намхан өсгийтэй гутлуудыг зөвлөжээ.
Шигтгээн чимэгтэйцаг хамгийн тохиромжтой
Бугуйн цаг бол амьдралын салшгүй нэг хэсэг. Цаг хугацааг заагч төдийгөөр ойлгож байсан бугуйн цаг одоо үед стиль, хэв маягийг бүрдүүлэгч, эзнээ илэрхийлэгч болжээ. Энэ жил “Omega”, “Burberry” зэрэг алдарт брэндүүд ширэн оосор бүхий энгийн атлаа шигтгээгээр чимсэн загваруудыг голлон гаргасан байна. Энгийн цаг нь ямар ч үед тохиромжтой бөгөөд бүх төрлийн хувцсан дээр сайхан зохицох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ