Уншиж чаддаггүй алдартнууд
Дислексия буюу унших чадварын алдагдалтай хүмүүс бидний эргэн тойронд олноороо байдаг байна. Ийм хүмүүсийн нийтлэг шинж тэмдэг нь үг нүдлэж чаддаггүй, уншиж бичихдээ тааруу, маш удаан уншдаг байна.
#1. Жүжигчин Кейра Найтли
Сургуульд ороод ч юм уншиж чадахгүй байсан охиноо энэ төрлийн өвчтэйг мэдэлгүй удаан явсан эцэг эх нь эмчийн тавьсан оношийг сонсоод ихэд цочирджээ.
#2. Пабло Пикассо
Судалгаагаар энэ төрлийн өвчтэй хүмүүс орон зайн баримжаа, орчны төсөөллийн хувьд өндөр мэдрэмжтэй байдаг байна. Ийм ч учраас урлагийн мэдрэмжээ илүү бүтээлчээр хөгжүүлэхэд нь дислексия эмгэг зураачид илүү тус болжээ.
#3. Жүжигчин Орландо Блүүм
"Дислексиягийн ачаар би юмыг маш сайн тогтоодог. Яг л бичлэг ухрааж үзэж буй мэт л санадаг болсон. Энэ нь жүжиглэх чадварт маань маш их дэм болсон. Үүний ачаар л өөрийн хэлэх ёстой үг, харилцан яриаг маш сайнаар толгойдоо тогтоодог” хэмээн жүжигчин Орландо Блүүм ярьжээ.
#4. Уйллам Хеулетт
Hewlett Packard-ийн үндэслэгч, Silicon Valley-ийн эцэг гэж болохуйц хүн энэ төрлийн эмгэгтэй байсанд итгэхэд хэцүү боловч үнэн юм.
#5. Жон Леннон
Аз болж тэрээр дислексиягээс болж сургуульдаа амжилттай сураагүй учир өөрийн амьдралаадуу хөгжимтэй холбожээ.
#6. Женницер Анистон
Өөрийгөө ийм эмгэгтэй болохоо мэдсэн жүжигчин яагаад сургуульд байхдаа тийм хүнд цаг үетэй учирсныхаа учрыг 20 насандаа л олж мэджээ.
#7. Дуучин Шер
16 настайдаа сургуулиасаа гарах шийдвэрийг гаргах хүртэл олон багш түүний байдлыг засах гэж оролдож байсан ч тусыг олоогүй байна. Дуучин маань өөрийн дуулсан бүх дууныхаа үгийг хэн нэгний дуулснаар буюу сонсголоороо тогтоодог байсан бөгөөд 30 хүртлээ өөрийн оношийг мэдээгүй явжээ.
Г.СҮМБЭЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ