"Чингис мастер кросс-2016"-д Л.Ариунболд түрүүлэв
Жил бүр уламжлал болгон зохиогддог 18 дахь удаатайгаа золгож буй УИХ гишүүн Ц.Чимэдцэрэн агсны нэрэмжит "Чингис МастерКросс 2016" уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын авто мастеруудын холбооны кросс ангилалын энэ оны хоёр дахь гараа "Чингис мастеркросс-2016" уралдаан уламжлал ёсоор Дархан хотод зохион байгуулагдсан юм. Уралдааныг зохион байгуулах багт ерөнхий шүүгчээр МАМХ-ны гйүцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, нарийн бичгийн дарга П.Ганзориг, шүүгчээр Э.Эрхэмсайхан, техникийн дэмжлэгийн шүүгчээр Г.Батзаяа Ш.Гансүх болон Алтайн бугат ХХК МАМХ-ны тэргүүн Д.Баасансүрэн, тамирчин Д.Батнасан, барианы шүүгчээр н.Төгөлдөр нар ажиллажээ.
Энэ жилийн уралдаанд 54 тамирчин оролцоход спортын мастер Л.Ариунболд аваргалсан бол мастеркросс ангилалын уралдааны 26 удаагийн аварга ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Д.Мөнх-Оргил нар удаах байруудад орлоо. СТ Л.Ариунболд нь МАМХ-ны кросс ангилалын уралдаанд нийтдээ 15 түрүү хүртээд байгаа юм. Ийнхүү тэрээр Дарханы гараанд анх удаа түрүүлж энэ оны 2 дахь цомоо авлаа.
1. #36 Ариунболд
2. #24 Болдбаатар
3. #74 Мөнх-Оргил
4. #35 Улам-Өрнөх
5. #66 Дашдаваа
Доод ангиллын 1-р байрт #95 Бат-энэрэл
2-р байрт #67 Анхбаяр нар шалгарлаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ