Манай 6 бөх олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
Энэ зун Бразил улсад болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд болно.
Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан манай бөхчүүд тивийн тэмцээнээс үлдсэн 6 эрх олж авахаар зорьж байна.
Казахстаны бөхийн холбооноос мэдээлж байгаагаар, тус улсад болох сонгон шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ оролцуулахаар 26 орон мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.
Эрэгтэй
86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний
шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, азийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт,
2012 оны Зуны олимпийн наадамд оролцогч/
96 кг олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга
/”Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн
аврага шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэлмедальт/
Дасгалжуулагчид
Бямбаринчингийн Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Эмэгтэй
48 кг олон улсын хэмжээний мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл
/“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн
залуучуудын аварга/
53 кг олон улсын хэмжээний мастер Эрдэнэчимэгийн Сумьяа
/“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин,
ДАШТ-ний болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/
58 кг олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон,
/”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл,
Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт/
75 кг олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг
/“Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны
ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга
тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальт, 2008 оны
Зуны олимпийн наадмын оролцогч/
Дасгалжуулагчид
Буяндэлгэрийн Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Зэвэгийн Дүвчин, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Эмч
Чулууны Насанбат, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч
Шүүгч
Цэрэндагвын Сэрээтэр, олон улсын шүүгч
Казахстаны багийн бүрэлдхүүн
Эрэгтэй чөлөөт бөх
65 кг Мейиржан Аширов
74 кг Галымжан Усербаев
86 кг Аслан Кахидзе.
97 кг Мамед Ибрагимов.
125 кг Даулет Шабанбай.
Эмэгтэй чөлөөт бөх
48 кг Жулдыз Эшимова
53 кг Зульфия Яхъярова
58 кг Айым Абдильдина
63 кг Екатерина Ларионова
69 кгЭльмира Сыздыкова
75 кг Гузель Манюрова
Японы багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг Рэй Хигүчи
65 кг Шого Маэда
74 кг Сосүкэ Taкатани
86 кг Шиня Maцүмото
97 кг Taкеши Ямагүчи
125 кг Taйки Ямамото
Эмэгтэй чөлөөт бөх
75 кг Рио Ватари
СЭТГЭГДЭЛ БИЧИХ