Т.Энхжаргал Олимпийн эрхийн төлөө замд гарчээ
"Хүч" БТСХ-ны дугуйн спортын тамирчин, 2013 оны Азийн аварга, хошой хүрэл медальт ОУХМ Т.Энхжаргал өчигдөр Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцохоор Щвейцарь улсыг зорин эх орноосоо морджээ.
Т.Энхжаргал ОУДХолбоо, МҮОХ-ны дэмжлэгээр Дэлхийн дугуйн сургалтын төвийн багтай хамтран европ тивд зохион байгуулагдах нийт 11 тэмцээнд оролцох юм байна. Ийнхүү тэрээр зургаадугаар сарын 01-ний өдөр хүртэл Олимпийн эрх авах оноогоо цуглуулж өрсөлдөх аж.
ОУХМ Т.Энхжаргалд өндөр амжилт гаргаж, Олимпийн наадамд оролцох эрхтэйгээр эх орондоо ирэхийг монголчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ