Челси ФА цомоос мултарлаа
Английн ФА цомын шөвгийн 8-д Эвертон клуб өөрийн “Гүүдисон парк” цэнгэлдэх хүрээлэндээ Лондоны Челси багтай тоглож 2-0 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын гоолыг Эветон багийн Бельги довтлогч Р.Лукаку 77, 82 дахь минутанд Р.Барклигийн дамжуулалтаар оруулсан. Тус тоглолт нийлээд ширүүн уур амьсгал дунд болж нийт 6 шар хуудас, 2 улаан хуудастай тоглолт болсон байна. Челси клубын довтлогч Д.Коста 84 дэх минутанд 2 дахь шар хуудсаа авснаар тэмцээнийг орхисон. Тэгвэл Эвертон клубээс хагас хамгаалагч Г.Барри тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс 3 минутын өмнө 2 дахь шар хуудсаа авснаар тэмцээнийг орхисон. Энэ өдөр Г.Барри болон Д.Коста нарын дунд багагүй ширүүн тулаан өрнөсөн байна. Гэсэн хэдий ч талбайн эзэн Эвертон клуб ФА цомын хагас шигшээд шалгарлаа.
Мөн Эветон клубээс гадна Кристал Палас Рийдинг клубыг 2-0 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан. Өнөөдөр Арсенал Уотфорд, Манчестер Юнайтед болон Вест Хэм Юнайтед багуудын тоглолт болно. Ингээд хагас шигшээд өрсөлдөх багийн нэрс бүрэн тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ