Тулаанд зөвхөн харцагууд
ҮБТДС 79-60 ШУТИС
Монголын үндэсний эмэгтэй супер лигийн хоёрдугаар тойрог өнөөдөр эхэллээ.Тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн ба хоёр багийн тоглолт доволгоо голчилсон тоглолт болох нь тоглолтын эхнээс л харагдаж байсан юм. Банкудын холбоо ҮБТДС тоглолтыг сайн эхлүүлж самбар доор Мөнхзул болон Солонго нар илүүрэхсэн тоглолтыг үзүүлж байсан. Тоглолтын цаг дундаа орох үед ШУТИС Шаркс онооны давамгайллыг аваад байсан ч шийдвэрлэх үед ҮБТДС илүү байж чадсан юм. Бэртлээсэ эргэн ирээд удаагүй байгаа Солонго багаа тэргүүлэн гайхалтай тоглолтыг үзүүлж байсан ба тоглолтын турш 21 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 5 хаалт, 4 бөмбөг таслалт, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бөгөөд түүнд Мөнзул 22 оноо, 17 самбараас бөмбөг авалт,Хос-эрдэнэ 13 оноогоортусалсан нь хожход хангалттай байлаа.Харин ШУТИС Шаркс багаас Цамбагарав 13 оноо, Наран 11 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Уянга, Тэргэл нар тус тус 8 оноо авсан ч баг нь хожход хангалтгүй байлаа.
ЛИДЕРҮҮД ХЭРЭГТЭЙ НЭГЭН ХОЖИЛ БАЙГУУЛЛАА. Лидер 91-90 Смарт
Лигийн гуравдугаар тойрог дундаа орох дөхөж хасагдах шатны өрсөлдөөнд багтахыг хүссэн багуудын тулаан ёстой л спортын төв ордоныг доргиож байгаа билээ. Өнөөдрийн эхний тулаан Смарт болон Лидерүүд хариуцлагатай нэгэн тоглолтыг хийсэн билээ. Тоглолтын эхнээс багууд онооны зөрүү дээр доороо орон тоглогчид ч бүх зүйлээ гаргахыг хүсж байгаа нь харагдаж байсан юм. Тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн ба Лидерүүдээс Jamine Peterson торгуулийн шидэлтээ амжилттай болгож Цэрэнбаатар торгуулийн хоёр шидэлтээ алдаснаар Смарт хожигдсон юм. Лидерээс Jamine Peterson 29 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Э.Дөлгөөн 14 оноо, О.Цэлмэг 13 оноо, Chu Madaubum 12оноо, 12 самбараас бөмбөг авалт, Очирбат 11 оноо, 15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаараа жигд тоглолт үзүүлж байснаар хэрэгтэй нэгэн хожлыг байгуулж чадсан юм.
Харин Мон-Алтиус Дундговь Смарт багаас Brandon Morris 24оноо, 9 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт, А.Гансүх 22 оноо, Э.Цэрэнбаатар 15 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 6 хаалт, Andre Brown 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь эцсийн мөчид хангалттай байж чадсангүй...
ТУЛААНД ЗӨВХӨН ХАРЦАГУУД Харцага 104-95 Аравт
Лигийн хүснэгтийн хамгийн сүүлийн байранд бичигдэж байгаа Их өргөө Аравтууд хүснэгтийг тэргүүлэгч хоёр багийг дараалан хожоод байсан бөгөөд гуравдугаар байранд бичэгдэж байгаа Харцагуудтай өнөөдөр тулсан билээ. Тоглолтын эхнээс Аравтууд гайхалтай байсан бөгөөд Д.Мөнхтүвшин MVP тоглолтоо эргүүлэн авчирсан байлаа. Харин хамгаалалтаар өрсөлдөгчөө буулган авдаг Харцагууд ч тийм муу байсангүй онооны зөрүүг ойрхон байлгасан ба тоглолтын шийдвэрлэх үед гайхалтай байлаа. Carl Blair 22 оноо, 9 ашигтай дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Teeng Akol өнөөдөр сайн байж 20 оноо авсан ба хамгаалалтандч тун давгүй тоглолсон мөн Азбаяр, Баттөр Ryan Gsiakowski нар 10+оноо авсанаар хүснэгтийн 3-р байраа баталгаажуулан үлдлээ.
Харин Аравтуудаас Д.Мөнхтүвшин 30 оноо, Williams 16 оноо, 8 ашигтай дамжуулалт D.Caldwell 14 оноо, 8 самбараас бөмбөг авалт, С.Өрнүүнбилэг 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт, F.Jackson 12 оноо авсан ч шийдвэрлэх үеийн төсгөлд тэд сайн байж чадсангүй. Улмаар Аравтууд хүснэгтийн сүүлийн байранд хэвээрээ үлдсэн бол Харцагууд ахин хоёр хожход хүснэгтийн 2-р байрлуу дэвших боломжтой болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ