Ургадаг үнэт эдлэл бүтээжээ
Гоёл чимэглэл ургадаг болжээ. Биологич мэргэжилтэй Сюсан МакЛеари удаан хугацааны туршилтын явцад ургадаг үнэт эдлэл бүтээж чадсан байна. Шүүслэг, олон наст ургамлыг бөгж, бугуйвч мэтийн үнэт эдлэл дээр суулгаж, тун өвөрмөц өнгө төрхийг бүтээсэн бөгөөд гоёлын шигтгээ болсон ургамал 2-4 долоо хоногийн турш ургадаг байна.
Сар гаруйн хугацаанд ногооноороо байж чаддаг ургамлыг тодорхой давтамжтайгаар солих шаардлагатай талаар “эко гоёл”-ыг бүтээгчид мэдээлсэн юм. Төгс төгөлдөр харагдах энэхүү үнэт эдлэл олон бүсгүйчүүдийн сонголт болж чадсаны дээр эрчүүд сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа түлхүү ашиглах болсон байна. Сүйн бөгжийг хэсэг хугацааны дараа хуримын бөгжөөр солидог. Тиймээс ч гоёлын шигтгээ болсон ургамлыг ургаж дууссаны дараахан гэрлэлтээ батлуулах хүсэлтэй залуучууд энэхүү содон бөгжийг сонгох болжээ.
Сүйт бүсгүйчүүд сар орчмын хугацаанд бөгжөө ургаж байх үед нь хуримандаа бэлдэж, харин шүүслэг ургамлын ургалт зогсох үед жинхэнэ хуримын бөгжөө ядам хуруундаа зүүдэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ