Бөөрөнд хайртай хүнсний бүтээгдэхүүн
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Улмаар дэлхийн бүх улс оронд уриалга хүргүүлсэн байна. Эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэдэг болоод байгаа аж. Харин манай улс 2009 оноос тэмдэглэж эхэлсэн.
Судлаачдын үзэж буйгаар дэлхийд бөөрний архаг өвчлөлтэй 500 гаруй сая хүн байдаг аж.Хэрэв уншигч таны бөөр муудсан бол дараах хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.
Бид бүхэн өдөр тутмын хоол хүнсэндээ аль болох амин дэмтэй, тэжээллэг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэснээр элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, суурь нь тавигдчихсан өвчнийг ч анагаах боломжтой юм. Тиймээс доор дурдах хүнснүүд бөөрөнд хамгийн сайн нөлөөтэйгөөр зогсохгүй бие махбодын бусад үйл ажиллагаанд ч сайн үр дагавартай. Ингээд гар доорх хүнсний материалаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар өгүүлэх бяцхан зөвлөмжийг толилуулъя.
Б.Дэжид
ТөмсТөмс нь бөөрийг хамгаалах үр нөлөө үзүүлж, хүнсний ногоо болон эмийн үүргийг гүйцэтгэх хос хэрэгцээтэй байдаг. Бөөр муутай хүмүүс төмс идвэл тохиромжтой.СармисСармис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бие дэх муу өөх тос буюу холестриныг бууруулахад тусалдаг тул бөөрний үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой ажээ. Түүнчлэн сармис хоолонд гайхалтай амт оруулдаг учраас бөөрөнд аюул учруулдаг хэт их сод болон давсны хэрэглээг зохицуулахад хэрэгтэй. Мөн антиоксидантаар баялаг учраас биеийн дархлааг дэмжээд зогсохгүй хорт хавдрын үед хүртэл эерэг нөлөө үзүүлэх чадвартай юм. Гэхдээ сармисанд агуулагдах хүхэр нь гэдсийг хийгээр дүүргэх магадлалтай учраас хэмжээг нь тохируулж хэрэглэвэл зохистой.Жимсний шүүсЖимсийн шүүс буюу ногооны шүүс нь биеэн дэх хаягдмал эдийг арилгах чадвартай. Жимс, ногооны шүүсэнд маш олон химийн элемент агуулж хүний биеийн бөөрний үйл ажиллагааны доройтлоос сэргийлж байдаг. Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулж байдаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.СонгиноСонгино нь сармисны адил антиоксидантаар баялаг учраас хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн тустай. Мөн үрэвсэл, шарх шархлааны эсрэг үйлчилгээтэй учир бөөрний асуудалтай хүмүүс хүнсэндээ зайлшгүй хэрэглэх нь зохимжтой.ЗагасЯргай, хулд, сардин, май загас зэрэг нь уурагтайгаас гадна, хүний биед үүсдэггүй Омега-3 тосон хүчлийг агуулдаг. Шинэхэн загасыг хүнсэндээ хэрэглэж заншвал цусан дахь холестриныг бууруулж, даралт ихсэхээс сэргийлдэг тул зүрх судасны өвчин болон бөөрний архаг өвчин тусах магадлалыг багасгадаг байна.Аньс жимсАньсны бусад жимснээс ялгарах давуу чанар нь шээсний замын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэйд оршдог. Аньс нь шээсний хүчиллэг чанарыг ихэсгэдэг учраас элдэв бактерийг устгаж, бөөр давсагны эрүүл байдлыг хадгалахад сайн нөлөө үзүүлдэг байна. Мөн уг жимс зүрхний өвчин болон хорт хавдар зэргийг анагаахад хэрэгтэй учраас эрүүл, тэжээллэг хоолны дэглэмийн бүрэлдэхүүнд ордог ажээ.АлимЭнэхүү амтлаг жимсэнд хүний биед тустай давуу тал чамлахааргүй их бий. Тухайлбал биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Түүнээс гадна кали багатай, үрэвслийг намдаадаг учир бөөрний хамгийн дуртай хүнснүүдийн нэг гэдэг нь маргаангүй юм.ӨндөгӨндөгний цагаанд хүний биед зайлшгүй шаардлагтай олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдаг. Тухайлбал, уураг ба төмрийн агууламж ихтэй хэрнээ кали ба фосфор харьцангуй багатай тул бөөрөнд хамгийн тустай. Түүнчлэн бараг илчлэггүй бөгөөд нүүрс усны агууламж нь нэг хувиас ч бага байдаг ажээ. Өндөгний цагааныг чанаж хэрэглэхээс гадна омлет болон тэжээллэг шейк хийхэд ашиглаж болно.Оливын тосОливын тосыг масло болон хүнсний бусад тосны оронд тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн хувьд олон эерэг өөрчлөлт гарна. Тодруулбал, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, чөлөөт радикал буюу хүчилтөрөгчийн нөлөөгөөр биед исэлдэлт явагдаж хөгшрөх үйл явцыг удаашруулдгаараа оливын тос ихээхэн ач холбогдолтой. Мөн бие махбодын залуу, эрч хүчтэй байдлыг дэмждэг антиоксидантын агууламж өндөр. Энэ мэтчилэн бараг бүх эд эрхтэнд сайн нөлөөтэй учраас бөөрний эрүүл мэндээ хамгаалахыг хүссэн хүнд оливын тос хэрэглэхийг зөвлөж байна.Шөлтэй хоолБөөрийг хамгаалах хоолны үхрийн годонгийн шөл, хонины мах, тагтааны мах зэрэг байна. Өвөл, хаврын улиралд халуун чанартай хоол идэх нь зохистой. Бөөрний муутай хүн халууныг хангаж хүйтнийг гадагшлуулах хүнс идэх хэрэгтэй. Шөл илчийн хэмжээ өндөр, шим тэжээл өндөр агуулсан байдаг. Ер нь бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай.Бор будааБөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар, бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн сайн байдаг. Хар бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, гурвалжин будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдүү мөөг, хар чавга, мөөг, далайн байцай зэрэг багтана. Үүнээс гадна хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхнө.Давс хэрэглэж болохгүйӨвөл хаврын улиралд хүний бөөрний үйл ажиллагаа илүү идэвхтэй байдаг. Хэрэв идэш уушны тал дээр анхаарахгүйгээр давслаг зүйлийг хэтэрий хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа муудна. Бөөр ингэж ачаалснаар зүрхний өвчин буй болгож, зүрхний үйл ажиллагааг багасгаж, үүний улмаас хүний бүх биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Өвлийн улиралд аль болох давслаг хүнс бага хэрэглэж, бөөрний ус хэт хурахаас сэргийлэх хэрэгтэй.Цэцэгт байцааБүх төрлийн навчит ургамал буюу бөөрөнхий байцаа, брокколи, цэцэгт байцаа зэрэг нь эслэгийн эх үүсвэр болдогоос гадна C, К витаминаар баялаг байдаг учраас бөөрөнд маш хэрэгцээтэй. Харин буржгар байцаанд эдгээрээс гадна кальци, төмрийн агууламж их байдгаараа онцлог. Мөн навчит ургамлууд кали бага агуулдаг тул бөөрний өвчтэй хүнд тун тохиромжтой. Буржгар байцааг хоолондоо хэрэглэхээс гадна төрөл бүрийн салат, смүүти зэргийг хийх боломжтой.Цэвэр усБөөр нь хүний биеийн хаягдмал эдийг гадагшлуулахдаа их хэмжээний ус зарцүүлдаг байна. Өглөөний 10 цаг болон үдээс хойш 3 цаг орчим ус уувал зохимжтой. Хоолны өмнө хойно ус уух нь тохиромжгүй байдаг, хэрэв хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уух хэрэгтэй. Хоолны дараа бол нэлээд удаж байж ус уух хэрэгтэй. Учир нь шингэх нь удаан хоол байвал ус уух цаг нь хол байвал зохино, жимс идээд 30 минут, мах идээд 3 цаг болоод ус ууж байх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ