Б.Сумъяад МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна
Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпоос тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяад өнөөдөр МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна.
МЗХ-ны Залуус танхимд өнөөдөр 15:00 цагтОлон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах аж.
ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүр ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнасан юм .
Тэрээр Норвегийн Лиллехаммер хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд болсон залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль хүртсэн. Тус наадамд Монгол улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар амжилттай оролцсон юм. Б.Сумъяа Үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт оролцон гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн. Үндэсний олимпийн хорооны нэгдмэл 13 багийн дунд гүйлтийн тэшүүрийн 1,6 км зайн уралдаан болоход Д.Сумъяа БНСУ, БНХАУ, Италийн тамирчидтайийнхүү нэг баг болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ