Ерөнхийлөгч асны барцад барагдахгүй...
Н.Энхбаяр МАН-тайгаа дотно байх хүсэлтэй байгаагаа ил цагаан хэлсэн нь, АН-ын удирдлагуудад таалагдах зүйл биш ээ. За тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээс харахад Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн авлигын хэрэг дахин сөхөгдөж эхлэсэн гэнэ. Уг нь намынх нь генсек асанГ.Шийлэгдамбатай холбоотой их хэмжээний мөнгөний хэргийн дуулиан тасраагүй л байгаа. Гэтэл Н.Энхбаяртай өөртэй нь тухайлан холбогдсон асуудал дэгдэх нь тэр.Худалдан авах ажиллагааны газрындарга асан Д.Сандуйжав гэх нөхөр сошиал ертөнцөд шуугиан тариад авлаа. Тэрбээр "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд капиталаа Н.Энхбаярт даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” хэмээн бичсэн байгаа юм. Тодруулбал, тэрбээрМАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөгөгчихөөд дараа нь мөнгөө эргүүлэн авах гэтэл Н.Энхбаяр өгөхгүй гэсэн аж. Тэгээд зогсохгүй уг асуудлаарааАТГ-т ханд гэж хэлсэн гэнэ. Тиймээс Н.Энхбаяраас 500 сая төгрөгөө авч чадахгүйгээ ойлгосон Д.Сандуйжав 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгсөн юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч асан дахиад л нэмжмөнгө төгрөгний асуудалд ээрэгдэх нь тодорхой болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ