Леонардо де Каприо: Кейтийн баярын нулимс бол том шагнал

Холливуудын нэрт жүжигчин Леонардо де Каприо 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Амилсан чөтгөр” киногоороо “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацийн эзэн боллоо.Шагнал гардуулах ёслолын дараа “ABC” телевизийн сурвалжлах баг алтан хүний эзэнтэй ярилцжээ. Энэхүү ярилцлагын хүргэж байна.

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргье. “Оскар”-ын эзэн болоосой хэмээн олон хүн таны төлөө залбирсан?

-Өөрийгөө “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлөөгүй. Үнэхээр гэнэтийн бас гайхалтай үдэш байлаа. Нэг хүнд ачааг аваад хаячихсан мэт мэдрэмж төрж байна.

-Гэхдээ “Оскар”-ын эзэн болохоор чадвартай нэгэн. Таны ур чадварыг бүгд л хүндэлдэг?

-Баярлалаа. “Амилсан чөтгөр” киноны зохиол гээд л бүх зүйл гайхалтай байсан. Нэг хүн бус олон хүний хөдөлмөрийн ачаар “Оскар”-ын эзэн боллоо.

-Та үнэхээр “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлөөгүй гэж үү. Олон хүн өнөөдөр таны үдэш байх болно хэмээн найдсан бас итгэсэн?

-“Оскар”-т нэр дэвшиж, шилдэг уран бүтээлчтэй өрсөлдөх гайхалтай хэрэг. Мэдээж хүн ялагдал хүлээхийг хүсдэггүй. Гэхдээ би ялалт байгуулна хэмээн ам бардам хэлж чадахгүй байсан, шилдгүүдтэй өрсөлдөж байсан учир.

-Таван удаа нэр дэвшиж байж “Оскар”-ын эзэн боллоо. Удаан хүлээсэн шагналаа өөрийн болгох ямар байв?

-Тун гайхалтай. Үнэхээр сандарч, талархал илэрхийлэх ёстой эрхмүүдийн нэрийг мартчих вий дээ хэмээн их айсан. Бүгдэд нь баярлалаа. Энэ бол та бүхний шагнал.

-“Амилсан чөтгөр” кино 12 номинацид нэр дэвшиж, гурван шагналын эзэн боллоо. Энэ үдэш илүү олон “Оскар”-ын эзэн болно хэмээн итгэж байв уу?

-“Оскар” авна гэдэг гайхалтай хэрэг. Хэдэн “Оскар” авах нь хамаагүй. Харин бидний сэтгэл зүрхээрээ бүтээсэн кино “Оскар”-ын эзэн болно гэдэг гайхалтай хэрэг. Өнөөдөр олон гайхалтай уран бүтээл “Оскар” хүртээгүй.

-Та “Оскар”-ын шагнал гардуулах үедээ ч дэлхийд нэн ховордож буй ан амьтдын талаар ярьсан. Таны ярьсан зүйл олон хүнд ихийг бодууллаа?

-Тиймээ, дэлхийн олон сая үзэгчдийг цуглуулж буй энэ үдэш амьтдын талаар ярихгүй бол боломжоо алдсан хэрэг болно.

-Би таныг “Оскар”-ын эзэн болоод уйлах байх гэж бодсон. Харин та тун тайван харагдаж байсан?

-Сэтгэлээ барих гэж их хичээсэн.

-Өнөөдөр бид “Титаник”-ийн хосыг улаан хивсээр хамтдаа алхахыг харсан. 14 жилийн дараа дахин Кейт Уинслетийн хамтаар улаан хивсээр алхах ямар байв?

-Гайхалтай. Би энэ бүсгүйг хайрлаж, хүндэлж явдаг.

-Таныг шагнал авахад Кейт Уинслет уйлсан. Та мэдсэн үү?

-Кейтийн баярын нулимс миний хувьд том шагнал болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ