Хятадууд манайхаас арвай авна
Бээжин хотод болж байгаа Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хурлын үеэр Монгол Улсаас БНХАУ-д хивэг, арвай экспортлох гэрээ байгуулжээ. Мөн Хятадаас манайд үржлийн хонь, ямаа экспортлохтой холбогдсон ариун цэвэр, хорио цээрийн баримт бичгийг баталгаажуулсан байна.
Үүнээс гадна төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үхэр, хонь ямааны махны ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай хоёр улсын протоколыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ