“Future mongolia-2013” болно
Засгийн газар, яамдын хамтран зохион байгуулдаг “Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн ирэх сарын 19-22-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр барилгын материал, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт шаардлагатай эд анги, техник, технологи танилцуулах юм байна.
Үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, компаниуд http://www.future-mongolia.com/mo/ цахим хуудсанд нэвтэрч, бүртгүүлэх шаардлагатай ажээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ