Ам.доллар, юань худалдан авах саналыг зөвшөөрснгүй

Төвбанк хуваарийн дагуу гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкууд 8.5 сая ам.доллар, 47 сая юань худалдан авах хүсэлт тавив. Мөн форвард хэлцлээр 100 сая ам.доллар худалдах санал ирүүллээ. Эдийн засагчид валютын захын эрэлт, нийлүүлэлт хэвийн байгаа гэж үзсэн тул дуудлага худалдаанд ирсэн саналыг авсангүүй.

Харин Монголбанк форвард хэлцлээр 100 сая ам.доллар худалдаж авав. Банкууд валютын своп хэлцлээр 80 сая ам.доллар худалдаж авсан. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох Төвбанкны арга хэрэгсэл юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ