Улсын төсвөөс 1.8 дахин их хөрөнгө ил тод болжээ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 20-нд дуусгавар болсон байдаг. Уг хуулийн хүрээнд хичнээн хэмжээний хөрөнгө ил тод болсон нь одоогоор эцэслэн дүн гараагүй байгаа талаар Сангийн яам мэдээллээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын бүртэл, гааль, татвар, Нийгмийн даатгалын газрын мэдээллийг нэгтгэж ирэх сарын эхээр олонд ил тод зарлах юм байна.
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогийн зөвлөл хуралдаж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн сүүлийн мэдээллийг сонсгосон байдаг.
Уг мэдээлэлд иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нийт 14,4 их наяд төгрөгийн хөрөнгө орлогыг мэдүүлсэн талаар өгүүлсэн байдаг. Энэ нь Улсын төсвөөс 1.8 дахин их хөрөнгө, орлого юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ