Марк Цукерберг охиныхоо хятад нэрийг танилцуулжээ
Фэйсбүүкийг үндэслэгч, тус компаний ерөнхий захирал Марк Цукерберг, эхнэр Присшилла Чан болон охиныхоо хамтаар өөрийнхөө хуудсан дээр дорнын шинэ жилийн баярыг угтан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн охиныхоо хятад нэрийг зарлажээ. Марк Цукербергийн гэр бүлийнхэн уг мэндчилгээгээ хятад хэл дээр хийсэн бөгөөд энэхүү бичин жилийн баярын үеэр Чен Мингюү хэмээх нэртэй болсон охиныхоо талаар Цукерберг хэлэхдээ "Чен гэдэг нь ээжийнх нь овог бөгөөд Мингюү гэдэг нь эх дэлхийн сайн сайхан ирээдүй гэсэн утгатай, билэгдлийн чанартай нэр юм" гэжээ. Хятад хэлэнд "мин" гэдэг нь гэгээн, цайвар гэсэн утгатай үг бол "юү" гэдэг нь хорвоо ертөнц гэсэн утгыг илтгэдэг аж. Хятад хэл дээр мэндчилсэн Марк Цукербергийн хувьд сүүлийн 7 жилийн турш энэхүү хэлийг судлан, сурч байгаа гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ