Дуучин Г.Эрдэнэчимэг: Нүүрээ будгаар дүүргэснээс сэтгэлээ хайраар дүүргэ
МУГЖ, дуучин С.Жавхлангийн гэргий болсон цагаасаа хойш гоёж гоодох, будаж шунхдах “ажлаа” бараг л мартаад байгаа тэрбээр гэрийн сайн эзэгтэй гэгддэг нь яах аргагүй үнэн. Жинхэнэ монгол ахуй соёлоо дээдлэн, халамжит ханийн үлгэр дуурайллыг өнөө цагийн охид хүүхнүүдэд мэдрүүлж яваа уртын дуучин Г.Эрдэнэчимэг саяхан “Зургаан ханатай гэр минь” дуугаа олонд хүргэсэн.
“Нүүрээ будгаар дүүргэснээс сэтгэлээ хайраар дүүргэсэн нь дээр” хэмээн ярьсан дуучин бүсгүй маань өөрийн төрсөннутаг болох Архангай аймагт шинэхэн дууныхаа клипний зураг авалтыг хийжээ. Энэ үеэрээ хамгийн хайртай ээж, эмээ хоёртойгоо зургаа татуулж сонсогч фэнүүддээ сонирхуулсан байна.
Дуучин бүсгүйн ээж өдгөө 60 настай бол, эмээ нь 80 насыг зооглож яваа сайхан буурай байдаг ажээ. Олонд хүндлэгдсэн дуучин хүргэнээ өөрөөс нь ч илүү хайрлаж, халамжилдаг хэмээн “тунирхсан” Г.Эрдэнэчимэг энэ л хоёр настангуудынхаа ачаар өдий зэрэгтэй яваа гэж ярьдаг юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ