НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН 110 НАС ЗООГЛОЛОООО

Нийслэлхотын хүн амын аравны нэг хувь буюу 100 гаруй мянгийг ахмад настнууд эзэлдэг. Тэднээс 50 орчим нь 100 болон түүнээс дээш настнууд байдаг аж. Энэ жил нийслэлийн хамгийн өндөр настан 110 насыг зооглож байна

Өдгөө 110 настай Л.Данзан гуай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд аж төрдөг.
Лувсангийн Данзан гуай 1906 онд төрсөн ба үр хүүхдүүдийн хамт өнөр өтгөн, сайхан сайхан амьдарч байна. Лувсангийн Данзан гуай ахмад дайчин хүн бөгөөд Халх голын дайн /1939/-д, Чөлөөлөх дайн /1945/-ы хуягт бригадын түрүүч цолтойгоор албан хаажээ. Тэрбээр дайны хүнд бэрх жилүүд, дайчин нөхдийнхээ тухай үр ач нартаа үргэлж хэлж ярьдаг байсан аж. Тэрээр “Би 1934 онд цэргийн албанд татагдан, тэндээсээ 1939 оны дайнд оролцож байсан юм. Бусад гурван нөхрийн хамт арын албаны харуул хийж байлаа. Тэнд буу зэвсэг, хоол хүнс, хувцас хэрэглэл гээд тулалдаанд орж буй цэргүүдийн эдэлж хэрэглэх бүхий л зүйл байдаг байв. Дайны жилүүд цэргүүдийн хувьд ч, энгийн иргэдийн хувьд ч тун хүнд байсан. Одоо яаж тэр үеийг даван гарсан юм бол доо гэж боддог” хэмээжээ. Л.Данзан гуайн дараачаар М.Хоовон, Д.Долгор нар 109 настай учран золгож, нийслэлийн ахмад настнуудын магнайд бичигджээ. М.Хоовон гуай Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд амьдардаг бол Д.Долгор гуай Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ