Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаа шөвгөрөн түрүүллээ.

8-ын даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Содномдорж у.х

7-ын даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Н.Батзаяа у.х
  • Ц.Содномдорж у.х - Т.Баасанхүү у.н

6-ын даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Д.Рагчаа у.г
  • Э.Оюунболд у.а - Н.Батзаяа у.х
  • Н.Ганбаатар у.г - Ц.Содномдорж у.х
  • Ч.Санжаадамба у.з - Т.Баасанхүү у.н

Фотог фэйсбүүк хуудсаас авав.

Сануулахад, “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спортын хороо, “Ажнай” корпорацийн бөх Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байв.

Ч.БОЛОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ