2 сарын зурхай

Цагаан сарын дараа хавар гэдэг. Цаг агаараас харвал хэсэг хугацаанд сэрүүн хэвээр байж мэдэх ч би хавар болно гэдэгт итгэмээр байна. Миний итгэл 1 секундээр ч болов хаврыг наашлуулаасай гэж хүснэ. Өвөлд дургүйдээ биш л дээ. Зүгээр л хаварт хэтэрхий дуртайгийнх. Хавартай хамт хайр ирж яваа. Од эрхэс ч үүний баталж байна шүү.

Энэ сард ажилдаа гол анхаарлаа хандуулж, гэр бүлийнхээ асуудлыг түр хойш тавих хэрэгтэй болох нь. Мөн дээрээс нь амьдралын чухал зорилгодоо хүрэхийн тулд илүү бүтээлч, уян хатан байхыг чамаас од эрхэс шаардаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд ганц чиний хүчин зүтгэлээс гадна бусад хүмүүсийн ч тус маш их хэрэг болно гэдгийг санаарай.

Карьер:
Бизнес эрхлэгчдийн хувьд сарын эхний хагасыг дуустал бүх зүйл төлөвлөгөөний дагуу, амжилттай өрнөнө. Албан хаагч Хонинуудын хувьд тийм ч онцгой амжилтууд гарахгүй ч Хонинууд энэ сард ажлын талбар дээр эрч хүч, адал явдлаар дүүрэн байна.

Санхүү:
Энэ сарын турш санхүүтэй холбоотой бэрхшээлүүд сайнаар шийдвэрлэгдэх болно. Мөн гэр бүлийн хүн эсвэл нөлөө бүхийн нэгэн шинэ төсөл хариуцаж авахад чинь тусална. Санхүүгийн тал дээр ухаалаг байх ба хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалт зэргээс багагүй ашиг олно.

Хайр дурлал:
Сарын сүүлээр хосуудын дунд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Нөхөр эсвэл найз залуу чинь чамайг гонсойлгох үйлдэл гаргаж мэднэ. Хуял тачаал чинь урьд өмнө байгаагүй ихээр оргилно. Жирэмслэхээр төлөвлөсөн бүсгүйчүүд сайхан мэдээ сонсох болно. Харин ганц бие Хонинууд өөрийн хайраа хамт олон дундаасаа олж магадгүй.

Эрүүл мэнд:
Энэ сард эрчүүд эрүүл мэнддээ анхаарууштай ба үе мөч нь өвдөж болзошгүй. Харин эмэгтнй Хонинууд эмэгтэйчүүд талдаа арчилгаа тордолгоо хийгээрэй. Эцэст нь Хонинууд энэ сард эрүүл мэнд болон карьертаа цаг гаргаж, анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн од эрхэс сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ